АВСТРАЛИЙН ХӨВГҮҮД ЭХНИЙ ХОЖЛОО БАЙГУУЛЛАА

2017-09-21  

Азийн 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг хэсгийн шатны эхний тоглолтоо Австралийн шигшээ багтай хийлээ. Энэ тоглотод тивдээ хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлэгч Австралийн шигшээ 10:0-ээр хожил байгуулсан байна.

Манай шигшээ багийн нэр төрийн гоолыг Э.Ган-Эрдэнэ нэгдүгээр үеийн 33 дахь минутад оруулав. Илүү гоол оруулах боломж байсан ч манай шигшээ баг хоёрдугаар үеийн эхэнд 11 метрийн торгуулийн цохилт амжилтгүй гүйцэтгэсэн юм.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Вьетнам Камбожийн багуудын хооронд явагдаж 5:2-оор Вьетнам хожил байгуулсан байна.

Өнөөдрийн тоглолтыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Австрали улсаас манай улсад суух элчин сайд Жон Лангтри нарын хүндтэй зочид сонирхсон байна.

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com 2017-09-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?