ГАНБААТАРЫН ОТГОНЖАРГАЛ ЦЭРГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2017-09-21  
 
Бөхийн чөлөөт барилдааны цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Литвийн Клайпеда хотод өчигдөр эхэллээ.
 
32 дахь удаагийн тэмцээнд 26 орны тамирчид өрсөлдөж байгаа юм. Монгол Улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин МУГТ Ц.Цогтбаярын удирдлагад оролцож байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-д насанд хүрэгчдийн улсын аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал алтан медаль хүртсэн юм.
 
Тэрбээр манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчнаар тодорч байна. Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Ганхуягийн Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55кг-д залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ.
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ok:mundag ohin shuu 2017-09-21
albaker:Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com 2017-09-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?