СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН, ХӨДӨӨГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ТОСГОНЫ ЭМЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2017-09-21  

 “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлуулж, энэ оны 5 дугаар сарын 05-ны өдөр хөтөлбөрийн нээлтийг хийж, нэгдсэн төлөвлөгөөг гаргаж, уг үйл ажиллагаа орон даяар эхэлснээс хойш, 40-65 насны иргэдийн 40 гаруй хувь вирүсийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдаад байна. Үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхан шатны тусламж үйлчилгээний эмнэлгүүдийн оролцоо их. Тиймээс өнөөдөр эрүүл мэндийн яамнаас Сум дундын эмнэлгийн, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, тосгоны эмч нарт “Вирүст хепатитийн халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт, бүртгэл, мэдээлэл, тандалтыг сайжруулах нь” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ: “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрүүдийг батлуулан, хэрэгжүүлж эхэлсэн. 2018 онд 15 наснаас 40 хүртэлх насны иргэдийг хепатитийн В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг ЭМНДЕГ-тай хамтран боловсруулж батлуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/94, А/193 дугаар тушаалаар даатгуулагчийг элэгний В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журмыг батлуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу харьцуулалтын аргаар эрт илрүүлгийн оношлуурын худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулж, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг хулдавчилсан оношлуураар хангалаа. ЭМНДЕГ-тай хамтран элэгний С вирүсийн идэвхжил тодорхойлох 22 лабораторийг сонгон шалгаруулан, гэрээ байгуулсан.Хепатитийн вирусын халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, WEB-д суурилсан “elegbuten.mohs.mn” цахим мэдээллийн программыг боловсруулсан. Уг програмд эрт илрүүлэг, вирусын ачаалал тодорхойлох шинжилгээ,  эмчилгээнд хамрагдсан иргэдийн мэдээллийг бүрэн оруулж улсын хэмжээнд нэгдсэн нэг мэдээлэл гаргах боломжтой болж байна.Хепатитийн В, С вирүсийн халдвартай иргэдийг эмчлэх эмийн жор бичих сургалтад хамрагдсан 201 эмч нарт цахим жор бичих эрхийг олгож, ЭМНДЕГ-ын даргын тушаалаар баталгаажууллаа.

Цаашид хепатитийн вирусын эсрэг эм бичих эрхтэй эмч нарын тоог нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Сум дундын эмнэлэг, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, тосгоны эрүүл мэндийн төвийн ажлын ачаалал, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор  61 эмчийг шинээр сургаж байна. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн явцыг сайжруулахад сум дундын, хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
albaker:Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com 2017-09-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?