ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙНЭ

2017-09-25  

“Зүрхний төрөлхийн гажигтай” хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээр БНХАУ-ын зүрхний мэс заслын баг хүрэлцэн ирсэн байна. Уг ажлыг БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. 

Тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдийг БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн байна. 

Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нартай хамтран зүрхний хүнд, хавсарсан төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй явуулж, мэс заслын эмчилгээ нэн шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын өндөр түвшний эмнэлгүүдэд эмчилгээнд явуулах үйл ажиллагаа эхэлж байна.

 

 

П.ДОСМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?