ОЮУТНЫ СПОРТ, УРЛАГИЙН “УНИВЕРСИАД-2017” XX ИХ НААДАМД 8 БАГИЙН 300 ГАРУЙ ОЮУТАН ЗАЛУУС ОРОЛЦОЖ БАЙНА

2017-09-25  

Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадмын нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн төв талбайд  зохион байгууллаа. Наадмыг Ховд Их сургуулийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяр нээж үг хэлэн, наадамд оролцогч тамирчид, оюутан залууст амжилт хүсэв. Мөн наадмын  нээлтэд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСШУСЯ-ны Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Х.Батсайхан, Монголын оюутны спортын холбооны Гүйцэтгэх захирал, ОУХ-ний мастер, ОУ-ын шүүгч Ч.Эрдэнэтуяа, орон нутгийн их дээд сургууль, коллежийн захирлууд, албаны төлөөлөл оролцлоо. 


“Унирверсиад-2017” XX наадамд ОХУ-ын Тувагийн их сургууль, Ховд их сургуулийн Күнзийн институт, Ховд их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Ховд Хөгжил политехник коллежийн найман багийн 300 гаруй баг тамирчид волейбол, сагсан бөмбөг, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг гэсэн спортын 6 төрөл, гоцлол дуу, гоцлол бүжиг, язгуур урлаг, гоцлол хөгжим, ардын бие биелгээ, оюутан мисс гэсэн урлагийн 6 төрөл тус бүрээр 150 багц медаль, "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөө хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөнө. Мөн наадмын үеэр оюутны эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал, их дээд сургууль, коллежийн удирдлагуудын ажил хэргийн уулзалт-ярилцлага зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

 

 

Х.АЛТАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?