МЕССИ, РОНАЛДО, НЭЙМАР НАРЫГ ДЭВШҮҮЛЛЭЭ

2017-09-26  

2017 оны шилдэг хөлбөмбөгчөөр хэн шалгарах вэ? Энэ гурвыг давж гарах хөлбөмбөгчин байна уу? Аргентин, Португал, Бразилийн тоглогчийн хэн нь шилдэг хөлбөмбөгчийн цомыг өргөх вэ? Месси, Роналдо нарын шилдэг хөлбөмбөгчийн цувааг Бразил тоглогч, Барса-гаас Парис Сан Жермен лүү шилжсэн Нэймар зогсоож чадах уу ? гэж хөлбөмбөгийн ертөнц тэр чигтээ асууж байна.

Үзүүлэлтийг нь авч үзвэл, Роналдо бас л давамгайлах шинжтэй. Ла лигт аваргалсан. Аваргуудын лигт түрүүлсэн. Цомтой багуудын цом булаалцалдах тэмцээнд Манчестер Юнайтед-ыг буулгаж авсан. Тив хоорондын аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багаа хүрэл медальд хүргэсэн. Түүний зэрэгцээ аваргуудын лигт хамгийн олон гоолдсон. Хэдийгээр сулхан тоглох болсон гэх шүүмжлэлийг дагуулж буй ч, яах аргагүй амжилт дагуулсан тоглолтын эзэн нь Роналдо байж чадсан онцлогтой. Мессигийн хувьд амжилт нь буурсан. Роналдог бүх талаар гүйцэхээ больсон. Ямар сайндаа л шигшээ багтаа тоглохоосоо татгалзаад амжихав. Алдарт Барса нь Ла Лигтээ, Аваргуудын Лигт ч Реал Мадридад бараадаагүй. Нэймарын хувьд энэ оны хамгийн үнэтэй тоглогчоор тодорсон. Нуулгүй хэлэхэд, Барсаг орхиж Францын Парис Сан Жермэнийг зорьсон. Францын лигт түрүүлэх, Аваргуудын Лигт түрүүлэх зорилгыг баг нь ч, Нэймар ч агуулж буй. Аваргуудын Лигийн гарааг гурвуулаа багийнхаа хамт амжилттай эхлүүлсэн.

Реал Мадрид 3:0 Апоел

Барса 3:0 Ювентус

Парис Сан Жэрмен 5:0 Селтик

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?