ӨНӨӨДӨР ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

2017-09-26  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд агаарын бохирдлыг оруулдаг бөгөөд дэлхийн хүн амын 80-аас илүү хувь нь агаарын чанар муутай орчинд ажиллаж амьдарч байгаа нь хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг жилээс жилд нэмэгдүүлсээр байна гэж онцлон тэмдэглэжээ.

Орчны эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг “Дотоод болон гадаад орчны агаарын чанар” уриан дор 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Орчны эрүүл мэндийн холбооноос зарласан юм.

Монгол улсын нийт хүн амын 45.7 хувь нь нийслэл хотод амьдарч үүнээс 200 мянган гэр хорооллын айл өрх, 4 том дулааны цахилгаан станц, 3200 орчим нам даралтын халаалтын зуух, тэдгээрийн түүхий нүүрсний хэрэглээ болон 505 мянга орчим автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа, тоос нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байна.

Нийслэлийн агаарын чанар сүүлийн арван жилд хүн амын дунд амьсгалын замын өвчин,багтраа, зүрх судасны өвчлөлийг ойролцоогоор 2 дахин нэмэгдүүлж байна. Дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаарч хүүхдийн амьсгалын өвчлөлд 24.1%-иар нөлөөлж буйг нотолжээ.

Иймд НЭМ-ийн тулгамдаж буй асуудлын нэг агаарын бохирдол, түүний хор нөлөөг хүн амд таниулах,хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлага тулгарч байна.  

Тус өдрийн хүрээнд НЭМҮТ-ээс тэмдэглэлт өдрийн хүрээнд бэлтгэсэн шторк, зурагт хуудас, инфографик мэдээллийг өрхийн эмнэлэг, цэцэрлэг сургууль, FM радио, цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд түгээх, “Агаар-эрүүл мэнд” сэдэвт сургалтыг сургууль, цэцэрлэгийн багш, сурагчдад зохион байгуулах, Орон нутаг, аймаг, дүүргийн эрүүл мэндийн газруудад энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай удирдамжийг илгээх, үйл ажиллагааны талаарх чиглэл өгч ажиллаж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : НЭМХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?