ЛАКАЗЕТТ ДУБЛ ХИЙЖ АРСЕНАЛ ХОЖЛОО

2017-09-26  

Английн премьер лигийн зургаадугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Лигийг тааруу амжилттай эхлүүлээд байсан Лондоны Арсенал Уэстбромыг талбайдаа хүлээн авч 2:0-ээр буулгаж авлаа.

Арсеналд анхны улиралдаа тоглож буй Франц довтлогч Александр Лаказетт 20 дахь минутанд эхний гоолын оруулсан. Гоол алдсан Уэстбромоос Жей Родригес, Робсон Кану нар аюултай довтолгоо хийж байсан ч гоол оруулж хараахан чадалгүй эхний хагас өндөрлөсөн.

Шийдвэрлэх хоёрдугаар үеийн 67 дахь минутанд Аарон Рамсигийн зүүн жигүүрээр хийсэн гоцлон тоглолт багтаа торгуулийн цохилт авчирсан. Үүнийг Александр Лаказет “чулуу болгож” багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан юм. Ингэснээр 10 оноотой болж хүснэгтийн зургаадугаар байрт бичигдэж эхэлсэн бол Уэстбром найман оноотойгоор арванхоёрдугаарт жагсаж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?