МОРИО МОЛОР-ЭРДЭНЭ МЭТ ДЭЭДЭЛДЭГ МОНГОЛЧУУД ХААНА БАЙНА ВЭ ?

2017-09-26  

Монголчууд мориндоо хайр гамгүй ханддаг болж, Эрдэнэсантаас  Улаанбаатар явах замд үл таних жолооч адууг бөөнд нь дайрч зугатсан байна. Замын хажуугаар малыг сэг зэм хаа сайгүй хэвтэнэ.

Бас болоогүй мал нядалгааны газар аваачиж өгнө.  Биднийг замд явж байх үед арваад адуу ачсан хоёр ч портертой тааралдлаа. Сүүлийн үед адууг маш ихээр зарж байна. Нас бие гүйцсэн адууг дор хаяж 600 мянгаар худалдаж байна. Нас залуу морьдыг хамгийн багадаа 300 мянгаар зарж борлуулж байна.

Адууг дайрчихаад ямар нэгэн арга хэмжээ авалгүй орхиж явсан адууны дүрс бичлэгийг та бүхэн харж байна. Адууны хойд хөл нь хугарч нилээд хүнд бэртжээ. Монгол хүний зүрхийг өвтгөмөөр...

Хятадууд монгол морийг дайрахад Монголчууд бид нар сүрийг бадруулах шиг л болсон. Гэтэл Монгол хүн өөрөө морио олноор нь дайрчихаад юу ч болоогүй мэт санаа амар хээв нэг явж байна. Ийм байдлаараа Хятад хүмүүсээс ялгарах зүйл алга. Морио Молор-Эрдэнэ мэт дээдэлдэг монголчууд хаана байна вэ ?

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Unen dvr turh 2017-09-26
Tsetsgee:Harits****as tsugtaj bgaa yum 2017-09-26
Зоригоо:Ямар нүд хальтирмаар зураг вэ? 2017-09-27
Болдоо: адууг олноор нь дайрсан энэ дотор нь арилсан монгол жолоочийг олох арга баына уу? 2017-09-27
Мишээл:Арай ч дээ, Хятадуудыг муулаад л байдаг. Өөрсдөө тэднээс дор оржээ 2017-09-27
Zochin :Mongolchuudiin unuugiin turh denduu archaagui boljee. Hergiin gazraas ali hedii zugtaj bainaa. Heleh ug alga! 2017-09-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?