БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ 4 ЗҮЙЛ

2017-09-27  

Ихэнх компаниуд өөрсдийн бараагаа зарахын тулд хүмүүсд худалдан авахад нөлөөлж эерэгээр сурталчилдаг. Гэвч зарим зүйлс нь бидэнд хэрэггүй мөн маш хортой байдаг. Бид энэ удаад таны эрүүл мэндэд хортой зарим зүйлийн жагсаалтыг гаргалаа. Та үргэлжлүүлэн хэрэглэсээр байх уу?

1.Хуванцар хоолны сав

Хуванцар савыг угаах, халаах болон хоол хүнсээ бууруу хадгалахад эргээд хор болдог байна. Хуванцар нь маш хортой аюултай. Хуванцар хүнсний савыг 5 сараас дээш хугацаагаар бүү хэрэглэ. Мөн богино долгионы зууханд хийж хэрэглэхээс зайлсхий.

2.Сормуусны будаг

Шинэ сормуусны будаг худалдан авахдаа найрлагад нь анхаарлаа хандуулаарай. Зарим нь найрлагандаа парабаны хүчил, хөнгөн цагааны нунтаг болон пропилен гликол агуулсан байдаг ба энэ нь маш хортой байдаг байна. Мөн найзынхаа болон бусад хүмүүсийн будгийг хэрэглэж болохгүй. Энэ нь нян ба мөөгөнцөрийн үүсгэж халдварладаг байна.

3.Хайруулын таваг

Хайруулгын тавагны гадаргуу түлэгдээгүй “perfluorinated” гэх бодис үүсгээгүй бол мэдээж аюултай биш. Харин температур нь 230ºC-с их болвол тухайн хорт бодисыг үүсгэдэг байна. Судлаачид дээрх бодис нь хорт хавдарын эсийг үүсгэдэг болохыг тогтоожээ.   

4. Бактерийн эсрэг саван

Хуулиндаа бол бактерийн эсрэг найрлагад “триклоза”гэх бодис 0.1-0.3% байх ёстой гэж заасан байдаг. Тус бодис нь дархлааны системийг сулруулж бие махбодийн антибиотик шингээлтийг эсэргүүцдэг байна. Мөн энэ нь дааврын тэнцвэргүй байдал, булчингийн дистрофи үүсгэдэг байна. Үнэн хэрэгтээ судалгаагаар бактерийг энгийн савангаар угаахад л арилдаг хэмээжээ. 

 

 

П.ДОСМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?