ЛИВЕРПҮҮЛ ОРОСООС НЭГ ОНООТОЙ БУЦЛАА

2017-09-27  

Аваргуудын лигийн хэсгийн шатны хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Английн “Ливерпүүл”, “Спартак Москва”-ийн талбайд зочилж 1:1-ээр тэнцсэн байна. Тоглолтын эхнээс Английн баг давуу тоглож байсан ч талбайн эзэд тооны харьцааг нээсэн. 23 дахь минутанд Фернандо чөлөөт цохилтыг гайхалтай гүйцэтгэж фанатуудынхаа цөсийг хөөргөсөн. Гэвч тэдний баяр удаан үргэлжилсэнгүй. 31 дэх минутанд Ливерпүүлийн хагас хамгаалагч Флиппе Коутино гоол оруулсан юм. Улмаар Спартак хамгаалсан тоглолт үзүүлж хэсгийн тэргүүн багаас тэнцээ авч чадсан. Тоглолтын турш Ливерпүүл хаалга руу 16 удаа цохилт гүйцэтгэсэн бол Спартак дөрвөн удаа л боломж үүсгэж нэгийг нь гоол болгосон байна.

Энэ хэсгийн нөгөө тоглолтод Севияа Мариборыг 3:0-ээр буулгаж авснаар дөрвөн оноотой болж хэсгийг тэргүүлж эхэлсэн юм.

Өнгөрсөн шөнө явагдсан бусад тоглолтуудын үр дүн :

Манчестер сити 2:0 Шахтер

Тоттенхем 3:0 АПОЕЛ

Реалмадрид 3:1 Бориусса Дортмунд

Наполи 3:1 Фейноорд

Бешикташ 2:0 РБ Лейпциг

Монако 0:3 Порто

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?