УЛААНБААТАР СИТИ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО

2017-09-27  

“Монголын Хөлбөмбөгийн Холбооны цом”-ын тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт “Улаанбаатар сити” болон “Эрчим” багуудын хооронд явагдлаа. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргын цомыг гурав дахь жилдээ дараалан өргөх эрхтэй болсон “Эрчим”, анх удаа медалийн болзол хангасан “Улаанбаатар сити” багуудын тоглолт 90 минутын турш тун өрсөлдөөнтэй явагдсан. 

Эхний хагаст хуурай тэнцсэн багууд шийдвэрлэх үеийн сүүл хүртэл гоолгүй тэмцэлдсэний эцэст 85 дахь минутад “Улаанбаатар сити” клубийн тоглогч Н.Цэдэнбал энэ тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг оруулав. Үндсэн цагт 1:0-ээр хожсон “Улаанбаатар сити” анх удаа “МХБХ-ны цом”-ын аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.

Өнгөрсөн жил тэмцээний хагас шигшээд Эрдэнэтийн “Хангарьд”-д хожигдож байсан “Улаанбаатар сити” аваргын төлөө 10 сарын 08-нд “Эф Си Улаанбаатар”, “Дэрэн” багуудын хожсонтой тоглоно. Тэдний өрсөлдөгчийг тодруулах “Эф Си Улаанбаатар”, “Дэрэн” багуудын тоглолт өнөөдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?