ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ ДОКТОР ШИН ЁНГ СҮ АЙМГУУДТАЙ ЦАХИМААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2017-09-27  

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал доктор Шин Ёнг Сү-гийн айлчлалын хүрээнд ЭМЯ-ны удирдлагууд, ОБЕГ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын нэгжүүд, Архангай, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Дорнод Дархан-Уул аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд хамтран цахим хурал хийлээ. Хурлаар ЭМЯ-ны БТГ-ын дарга Т.Төмөртогоо "Эрүүл мэндийн салбарын бодлого чиглэл", ТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл "ШУТ, ШУН-үүдийн үйл ажиллагаа", Дархан-Уул аймаг "Эрүүл хот" төсөл, Архангай аймаг "Эрүүл мэндийн Мобайл технологийг өргөжүүлэх" талаар танилцууллаа. Бүсийн Захирал Др. Шин Енг Сү цахим технологийг ашиглан орон нутгийн эмч мэргэжилтнүүдтэй уулзсандаа нэн баяртай байгаагаа илэрхийлж, ололт, амжилтаа бэхжүүлэн, цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллана гэдгээ тэмдэглэн хэллээ. 

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?