ӨНӨӨДӨР ГАЛЗУУ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

2017-09-28  

Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг онцлогтой, зоонозын халдварт өвчин юм. Дэлхийн галзуу өвчнийг Хянах Холбооны санаачлагаар анх 2007 оны 9-р сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна.

Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд “галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм. Галзуугийн вирүс 120С-оос доош хэмийн хүйтэнд удаан хугацаагаар амьд байдаг чадвартай бөгөөд мал амьтны сэг, зэмд 5-90 хоног, 1 метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд таван долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг байна. Харин гадаад орчинд болон өндөр хэмд тэсвэргүй. Энэ вирүс зэрлэг амьтдын дунд тархсан байдаг бөгөөд манай улсын хэмжээнд 21 аймгийн 286 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэгт мал, амьтны өвчлөл бүртгэгдээд байна. Энэ нь уг өвчний эрсдэлгүй газар манай улсад байхгүй гэдгийг харуулж буй юм.

Галзуугаар өвчилдөг эсвэл вирус тээдэг зүйлд хамаарах амьтны дайралтад өртөж, хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, тухайн амьтан өвчтэй, зан төлөвийн өөрчлөлт илэрсэн бол, тэдгээрийн шүлсээр бохирлогдсон эд зүйлсэд хүрэх, галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчих, мах эвдэх, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаж, гэмтсэн, шарх авсан хүнийг галзуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэж үздэг. Нийт эрсдэлд өртсөн тохиолдлын 95 гаруй хувь нь нохойд хазуулж, уруулснаас өртөлтийн дараах вакциныг хийлгэсэн байдаг бөгөөд эдгээрийн 85 орчим хувь нь эзэнтэй нохойд хазуулж, уруулсан гэсэн өгүүлэмжтэй байдаг.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ядамаа:ЗОЛБИН НОХОЙГОО УГСТГААСАЙ ГЭР ХОРООЛОЛООР ИХ ХЭЦҮҮ ЮМ АА 2017-09-28
zochin:ZOLBIN NOHOIGOO SAIN USTGAH HEREGTEI 2017-09-28
zochin:GANTSAARAA YWGAN GER HOROOLOLOOR YWAHAAS AIJ BNA NOHOI IH YUMAA 2017-09-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?