ЧЕЛСИ СҮҮЛИЙН МӨЧИД ХОЖИЛ БАЙГУУЛЛАА

2017-09-28  

Аваргуудын лигийн хэсгийн шатны хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. “С” хэсэгт орсон “Челси” Испаний Атлетико Мадридын талбайд зочилж сүүлийн мөчид 2:1-ээр хожлоо. Тоглолтын эхний үеийн 40 дэх минутанд Давид Луйз Лукасасаас торгуулийн талбайд зуурсныг шүүгч гярхай харж пеналт заасныг Антаун Грезман гоол болгосон. Шийдвэрлэх хоёрдугаар үед зочид илүү тоглож баруун жигүүрээс Азарын өгсөн дамжуулалтыг Алваро Моратто мөргөж тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн юм. 

Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж нэмэлт цагийн 94 дэх минутанд сэлгээгээр гарч ирсэн довтлогч Батшуа гоолдож багтаа гурван оноо авчирсан байна. Энэ хэсгийн нөгөө тоглолтод Италийн Рома аваргуудын лигид анхны улиралдаа тоглож буй Азербайжаны Карабаг 2:1-ээр хожсон байна. “С” хэсгийг Челси зургаан оноотой тэргүүлж байгаа бол Рома дөрвөн оноотой удаалж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?