ПАРИС СЕН ЖЕРМЕНЫГ БАЙЕРН МЮНХЕН ЗОГСООЖ ЧАДСАНГҮЙ

2017-09-28  

Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор 222 сая фаундаар Дэлхийн шилдэг тамирчин Нэемараар хүчээ зузаатгасан Парис сен Жермен энэ удаа Германы Байрн Мюнхений талбайд зочилж 3:0-ээр бут ниргэлээ. 

Тоглолт эхлээд 84 секунд өнгөрч байхад Нэемар баруун жигүүрээр нэвтэрч Дани Алвесд дамжуулалт өгснөөр эхний гоол орсон юм. Гоол алдсан талбайн эздээс Томас Мьюлерт гоол оруулах боломжууд олдсон ч ашиглаж чадаагүй. Улмаар нэгдүгээр үеийн 31 дэх минутанд Клайн Мбаппегийн дамжуулалтаар Каванни гоолдож байгийнхаа тэргүүллийг баталгаажуулсан байна. Хэдийгээр Францын баг хоёр гоолоор тэргүүлж байсан ч хамгаалж тоглосонгүй шийдвэрлэх хоёрдугаар үеийн 63 дахь минутанд Нэемар гоол оруулж тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.

Энэ хэсгийн нөгөө тоглолтод Шотландын Селтик Андерлехтыг 3:0-ээр хожсон байна. Энэ хэсгийг Парис сен Жермейн зураан оноотой тэргүүлж Байерн Мьюнхен, Селтик багууд гурван оноотой удаалж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?