КАРЛОР АНЧЕЛОТТИ ХАЛАГДЛАА

2017-09-29  

Германы “Байерн Мюнхен” 58 настай Итали дасалжуулагч Карло Анчелоттиг ахлах дасгалжуулагчийн албанаас халснаа албан ёсоор зарлалаа.

Өнгөрсөн Лхагва гарагт аваргуудын лигийн хэсгийн тоглолтод Францын ПСЖ-д 3:0-ээр хожигдсон явдал нь Мюнхений клубийн удирдлагуудыг ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Үүнээс гадна Карло Анчелоттиг туслахуудынх нь ч хамт ажлаас нь чөлөөлсөн байна.

Одоо Байерныг цагтаа Францын шигшээгийн жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан Вилли Саньоль түр хугацаанд удирдах юм. Карло Анчелотти 2016 оны зунаас хойш “Байерн Мюнхен”-ийг удирдаж, өнгөрсөн улиралд Германы аваргын алдарт хүргэж, Германы супер цомыг хүртээд байсан юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?