ЖИРҮ 100 ДАХЬ ГООЛОО ОРУУЛЖ АРСЕНАЛ ХОЖЛОО

2017-09-29  

Европа лигийн хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ улиралд аваргуудын лигид орж чадаагүй Арсенал Беларусын БАТЕ клубийн “БОРИСОВ” аренад зочилсон юм. Тоглолтын нэгдүгээр үеийн ес болон 22 дох минутанд Англи довтлогч Тео Уолкотт гоол оруулж багтаа давуу байдал авчирсан.

Үүний дараа 25 дахь минутанд Роб Холдинг багийнхаа гуравдах гоолыг оруулсан байна. Гэсэн ч талбайн эзэд амар бууж өгөхийг хүссэнгүй Мирко Иванич багийнхаа эхний гоолыг оруулсан юм. Шийдвэрлэх хоёрдугаар үеийн 49 дэх минутанд Арсеналаас Франц довтлогч Оливер Жирү торгуулийн цохилтоос багийнхаа дөрөвдэх гоолыг оруулсан бол Бате-гаас Михайл Гордейчук 67 дахь минутанд гоолдсноор тоглолт өндөрлөжээ. Энэ тоглолтын турш Арсенал 16 удаа гоолын боломж үүсгэж Оливер Жирү багийнхаа төлөө 100 дахь гоолоо оруулсан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?