ЦАХИМ СПОРТЫН ТАМИРЧИД МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2017-09-29  

Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо Азийн танхимын болон тулааны спортын наадам энэ сарын 17-27-ны хооронд  тав дахь удаагаа болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд цахим спортын төрөлд Монгол Улсыг төлөөлөн хоёр тамирчин эрх авч оролцсон байна. “Hearthstone” тоглоомын төрөлд Т.Намбаржин,  “Starcraft 2” төрөлд Б.Ононбат нар өрсөлдсөн байна. Манай тамирчид эхний болон хэсгийн тоглолтууддаа амжилт гаргаж, Б.Ононбат өөрийн орсон төрөлд хэсгээ тэргүүлсэн бол Т.Намбаржин хэсэгтээ нэгдүгээр байрт шалгарчээ.

Тус наадмын сүүлийн өдөр Б.Ононбат хүрэл медалийн төлөө Тайваний тамирчинтай тоглож ялалт байгууллаа. Харин Т.Намбаржин Хятадын тамирчинтай “Hearthstone” тоглоомын төрөлд аваргын төлөө тоглосон ч хараахан ялалт байгуулж чадсангүй дэд аварга болж мөнгөн медалийн болзол хангалаа.

 

 

П.ДОСМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?