УНТЭ, БНЭУ-ЫН ФОРТИС ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛСНЭЭР ӨНДӨР ӨРТӨГТЭЙ МЭС ЗАСЛЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

2017-09-29  

Улсын Нэгдүгээр төв Эмнэлэг нь сүүлийн жилүүдэд Эрхтэн шилжүүлэн суулгалт болон өндөр нарийн мэргэжлийн технологиудыг эмчилгээ, үйлчилгээндээ амжилттай нэвтрүүлж нутагшуулан олон ажлуудыг үр дүнтэй санаачилан хийж байгаа билээ. Үүний нэг нь БНЭУ-ын Дэли хотын Фортис эмнэлэгтэй 2014 оноос эмнэлзүйн бүхий л чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургах, харилцан туршлага солилцох тал дээр олон үр дүнтэй ажлууд хийгдсэн аж. 

Тиймээс УНТЭ-ийг төлөөлж Ерөнхий захирал Б.Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар, Цусны эмгэг судлал, Чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга Н.Оюунбилэг, Урологи-Андрологийн төвийн эмч н.Мэндсайхан болон бусад албаны төлөөлөл БНЭУ-ын Фортис эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн  энэхүү ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛЭН байгууллаа.  

УНТЭ, БНЭУ-ын Фортис эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр өндөр өртөгтэй МЭС ЗАСЛЫН  зардлыг бууруулах боломжтой Arslan.mn

Гэрээнд хамтын ажиллагааны туршлага, үр дүндээ үндэслэн эмнэлзүйн бүхий л чиглэлээр мэргэжилтэн сургах, харилцан сургалт явуулах, телемедицине болон технологи дамжуулалт, зочин профессор ажиллах боломжуудыг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. 

УНТЭ, БНЭУ-ын Фортис эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр өндөр өртөгтэй МЭС ЗАСЛЫН  зардлыг бууруулах боломжтой Arslan.mn

Ингэснээр өндөр өртөгтэй, нарийн технологи шаардсан эмчилгээ, мэс засал, стандартыг хэрэгжүүлэхдээ өртөг зардлыг бууруулах, Шинжлэх ухааны ололт, дэвшлийг богино хугацаанд нэвтрүүлэх чиглэлд санаачлагатай ажиллах боломж нээгдэж байгаа аж.  

 

 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?