“ИЧ МОНГОЛ” КЛУБЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ Р.САЙХАНЖАРГАЛ ТАЕКВОНДОГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2017-09-29  

Хойд Солонгосын Пхеньян хотод зохиогдсон Олон улсын таеквондогийн 20 дахь удаагийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Ховд аймгийн “Ич монгол” клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал Алтан медаль хүртлээ. Тэрээр 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль, шавь нь Алтан медаль хүртэж байсан бол энэ жил ийнхүү медалийнхаа чансааг өндөргөж улс, орон нутгийнхаа нэрийг дуургасан амжилттайгаар оролцоод  ирлээ. Тэрээр өчигдөр буюу 9 сарын 28-ны өдөр Ховд хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг нар Ховд нисэх буудал дээр тосон авч хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ. 
 
 
Ийнхүү "ОУТМХ-ны шигшээ багийн тамирчид, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр БНАСАУ-д зохиогдсон насанд хүрэгчдийн 20 дах удаагийн ДАШТ-д энэ сарын 19-22-ны өдрүүдэд амжилттай ороцжээ. Энэхүү тэмцээнд 69 орны 500 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Медалийн тоо, амжилтаараа нийт оролцсон 69 орноос Монгол Улс 7-р байрт оржээ. Энэ жил Монгол Улс түүхэнд анх удаа олон улсын шүүгчтэй оролцсон байна. Ирэх жилийн тавдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах 9 дэхь удаагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхийг авчээ. 
 
 
 
 
Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?