ХӨЛБӨМБӨГИЙН ФАНАТУУД ЭЗДЭЭС ЭЛДЭВ ТАЙЛБАР ШААРДДАГГҮЙ, ТОГЛОГЧДООС АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХИЙГ Л ХҮЛЭЭДЭГ

2017-10-02  

Испанийн Ла Лигт "Реал Мадрид"-ыг, Италийн Серия А-д "Интер Милан"-ыг, Германы Бундеслигт " Байер Мюнхен"-ыг, Английн премьер Лигт "Челси"-г аварга, Аваргуудын Лигт титулд хүргэсэн домогт Карло Анчелотти дасгалжуулагчаас ийм хурдан Байер Мюнхен багийн удирдлага татгалзана гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд огт санаагүй. Баг нь 2017 онд Германы Бундеслиг, Германы цомд түрүүлж, Аваргуудын лигт эхний 4-т шалгарсан. Энэ жилийн Бундеслигийг мөн л тэргүүлж буй.

Харин өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтод Парис Сан Жермен багт 3:0-ээр хожигдсон нь Анчелотти дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болжээ. Евролигт уул нь нэг л хожигдсон болохоос хасагдахдаа тулаагүй. Тийм боловч, яагаад ингэж 3:0 дуулав, яагаад хариу гоол оруулж чадсангүй бэ, юунаас болж арчаагүй хожигдов ? гэдэг асуултанд түүнээс хариу шаардсан байна. Хариу нь бол элдэв тайлбар биш. Үр дүн. Тиймээс Байер Мюнхений удирдлага Анчелотти дасгалжуулагчийг багийнх нь хамт үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гол шалтгаан нь Байер Мюнхен багийн фанатууд багийнхаа хожигдлыг хүлээн зөвшөөрч чадсангүй. Байер Мюнхен багийн түүхийн нэгэн хэсгийг бүрдүүлж байсандаа сэтгэл хангалуун байна. Энэхүү гайхалтай багийнхаа тоглогчид болон гайхмаар хөгжөөн дэмжигчиддээ талархлаа илэрхийлье хэмээн ажлаа өгөхдөө Анчелотти хэлсэн байна. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?