О.ҮЙТҮМЭН, М.ЛХАГВАГЭРЭЛ НАР САХАГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

2017-10-02  

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд ОХУ-ын Сахагийн бүгд найрамдах улсын «Триумф» спортын ордонд боллоо. Нийт 44 мянган.ам.долларын шагналын сантай 10 дахь удаагийн тэмцээнд 26 орны 172 тамирчин найман жинд өрсөлдлөө.

Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор З.Занабазар (57), Т.Түвшинтулга (61), Т.Тулга, А.Мөнх-Эрдэнэ (65), Э.Тэмүүлэн (70), З.Сумъяабазар (74), О.Үйтүмэн, Б.Нямбаяр (86), Б.Одсүрэн (97), М.Лхагвагэрэл, О.Мөнх-Эрдэнэ (125 кг) гэсэн 11 тамирчин хүч үзсэн юм. 86 кг-ын жинд Азийн АШТ-ний мөнгө, хүрэл, цэргийн спортын наадмын хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн, 125 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, “Монголиа Опен”, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий хүрэл, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий хошой мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртэв.

Тэд Дмитрий Коркинийн нэрэмжит тэмцээнээс Монголын бөхчүүдийн 24, 25 дахь медалийг (нийт 3 алт, 4 мөнгө, 18 хүрэл хүртсэн) эх орондоо авчирлаа. 

О.Үйтүмэн Израилийн Дмитрий Фурман, Туркийн Габер Демирташ нарыг ялсан ч хагас шигшээд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2009 оны Евопын аварга Хойд Осетийн 35 настай хашир туршлагатай бөх Сослан Кцоевтой тун тэнцүүхэн барилдаж 3:4-өөр ялагдав. Хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт ОУХМ Б.Нямбаярыг цэвэр ялснаар долоо хоногийн өмнө Кемеровод болсон “Шахтерская Слава” тэмцээний хүрэл медалиа Якутад ихэрлүүлэв.

Өсч яваа залуу тамирчин М.Лхагвагэрэл шөвгийн наймд 23 хүртэлх насны ЕАШТ-ий хүрэл медальт Хойд Осетийн Виталий Голоевт ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ болон ОХУ-ын АШТ-ий хүрэл медальт Буриадын Цыбик Максаровтой барилдах байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

57 кг (32 бөх): 1. Николай Оклопков (ОХУ, Саха) 2. Тамир Гармаев (ОХУ, Буриад) 3. Арыйаан Тютрин (ОХУ, Саха), Тошихиро Хасегава (Япон) 
61 кг (27): 1. Виктор Рассадин 2. Эдуард Грегорьев 3. Егор Пономарев (бүгд ОХУ, Саха), Юлиан Гергенов (ОХУ, Буриад)
65 кг (30): 1. Юнус Эмамичогаи (Иран) 2. Дьулустан Булатов (ОХУ, Саха) 3. Мурад Нухкадиев (ОХУ, Красноярск), Даши Шарастепанов (ОХУ, Буриад)
70 кг (17): 1. Герман Устинов (ОХУ, Саха) 2. Хачатур Папикян (Армен) 3. Семен Терещенко (ОХУ, Хакасия), Черман Валиев (ОХУ, Алания)
74 кг (17): 1. Никита Сучков 2. Надирбег Хизриев (хоёул ОХУ, Красноярск) 3. Радик Валиев (ОХУ, Алания), Ахсарбек Гулаев (Словак)
86 кг (26): 1. Сослан Кцоев (ОХУ, Алания) 2. Александр Зеленков (ОХУ, Красноярск) 3. Оргодолын Үйтүмэн (Монгол), Камран Газемпур (Иран)
97 кг (11): 1. Юрий Белоновский (ОХУ, Красноярск) 2. Александр Гуштын (Беларусь) 3. Влад Караш (Румын), Магомедгажи Нуров (Македон)
125 кг (12): 1. Владислав Байцаев 2. Виталий Голоев (хоёул ОХУ, Алания) 3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Монгол), Остап Пасенок (ОХУ, Кемерово)

 

 

 

Эх сурвалж : МЧБХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?