ШИНЭЧИЛСЭН ЧАНСААГ ШИНЭ ЦОЛТНУУТ ӨНГӨЛЛӨӨ

2017-10-03  

“Монголын үндэсний бөхийн холбоо”-Ноос бөхчүүдийн намрын улирлын чансааг шинээр гаргалаа. Чансааг 2017 оны сар шинийн баярын барилдаанаас өнгөрсөн Ням гарагт болсон Эрчим хүчний 95 жилийн ойн хооронд болсон нийт 15 барилдааны амжилтыг харгалзаж гаргажээ. Энэхүү чансааг Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай 17621 оноогоор тэргүүлсэн байна. Тэрбээр 15 барилдааны есөн барилдаанд зодоглож Аваргуудын нэрэмжит барилдаан болон намрын улирлын нээлтийн барилдаанд түрүүлсэн юм. 

Чансааны дэд байрт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарди Ө.Бат-Орших 15833 оноотой жагссан байна. Ө.Бат-Орших гарди зургаан барилдаанд зодоглохдоо л энэ оноог цуглуулсан байна. 

Чансааны эхний арван байрт Улсын заан Н.Жаргалбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын өсөх идэр начин Э.Энхбат нар жагссан байна. 

Сонирхуулахад улсын аварга Ч.Санжаадамба 19 дүгээрт, улсын аварга Г.Эрхэмбаяр 26 дугаарт, улсын арслан П.Бүрэнтөгс 25 дугаарт бичигдсэн юм. 

Энэхүү чансааны эхний 128-д эрэмбэлэгдсэн бөхчүүд ирэх Ням гарагт болох “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд зодоглох юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Hgngaig demjij bna 2017-10-03
зочин:сайхан байрилдаан болсон шүү 2017-10-03
ZOCHIN:SODNOMDORJ-IIG DEMJIJ BNA SAIN BARILDAARAI 2017-10-03
нутгийн залуу:манай Содномдорж сайн шүү амжилт 2017-10-03
saruul:Hangai ih saihan barildaantai demjij bna 2017-10-03
Зочин:Хөвсгөл аймгийн Галт сумын унаган хүү Ч.Хөхчирэнгэрийг дэмжиж байна. Сайн барилдаарай 2017-10-10
Зочин:Хөвсгөл аймгийн Галт сумын унаган хүү Ч.Хөхчирэнгэрийг дэмжиж байна. Сайн барилдаарай 2017-10-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?