САР БҮРИЙН 3-ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР

2017-10-03  

 

ЦССҮТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг " өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 3-нд тохиож байна. Энэ удаагийн ээлжит арга хэмжээг "Улаанбаатар смарт карт" ХХК хамтран зохион байгууллаа. Тус байгууллагын хувьд гуравдахь жилдээ 10 дугаар сарын 3-ны цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож байгаа юм. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр нээж үг хэлэхдээ “Сар бүрийн 3-нд тохиодог цусаа бэлэглэх өдрийн үйл ажиллагаа бэхжих хандлагатай байгаад бид бүхэн маш баяртай байна. Донорын сургалт, сурталчилгааны ажил дан ганц ЭМЯ, ЦССҮТ-ийн ажил биш олон нийтийн идэвх оролцоон дээр тулгуурладаг. Нэг хүн цусаа бэлэглэхэд 3 хүний амийг авардаг гээд бодохоор донор хүний ач гавьяаг эд мөнгөөр үнэлшгүй юм. Энд хүрэлцэн ирсэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлагууд болон залуустаа чин сэтгэлээсээ баярлалаа” гэлээ.

“Улаанбаатар смарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батзориг “Манай компани 2014 оноос эхлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байгаа. Бусдад тус дэм болох үүднээс цусаа бэлэглэх өдрийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Цус бэлэглэгч эрхэм та энэ цагийн чимээгүй баатар шүү” хэмээгээд  хүмүүнлэгийн үйлстнүүдэд сайн сайхныг хүсэн ерөөв.   

Энэхүү өдрийн хүрээнд 20 удаа цусаа бэлэглэсэн донор Т.Хараабаясгалан, Б.Буянтогтох, Б.Болор, Б.Баасанцэрэн нарт “Бахархал-20”, 10 удаа цусаа бэлэглэсэн донор  М.Мөнхшүр, Ц.Цоггэрэл нарт “Бахархал-10” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэлээ. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулав.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ядамаа:TSUS, SUUGEE BELEGLEH HEREGTEI SHUU HUMUUSEE 2017-10-03
ЭНХЭЭ:ХҮМҮҮСТ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ ЦУСАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ 2017-10-03
songoo:odoogoogoos heden jiliim umnu humuus suugee beleglej bsan geseen 2017-10-03
залуу эмэгтэй:цусаа хандтивлаж хүнд амьдрал бэлэглэх хэрэгтэй 2017-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?