МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ ТАЙВАНИЙГ ЗОРИЛОО

2017-10-03  

Монгол Улсын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг аравдугаар сарын 5-нд Тайванийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийхээр эх орноосоо мордлоо.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан насанд хүрэгчдийн шигшээ баг ахлах дасгалжуулагчийнхаа хамтаар албан ёсны анхны тоглолтондоо оролцож буй нь энэ юм. Манай багийн өрсөлдөгч Тайванийн багийн хувьд Дэлхийн чансаанд 151-д эрэмбэлэгддэг бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн сарын 5-нд Бахрайны багт 5:0-ээр ялагдсан юм. Багийн ахлах дасгалжуулач Майкл Вайс Тайваны баг манайхаас чансаа илүү ч бид хожно гэсэн зорилготой талбайд гарч байж өөрсдөдөө итгэх юм бол ялалт биднийх байх болно гэдгийг онцолсон.

Монголын шигшээ Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийхээс гадна аравдугаар сарын 15-23-ны хооронд хамтарсан бэлтгэл хийх юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
жаргалсайхан:амжилт 2017-10-03
SA:MANAI BAGIIN SPORT IH HUGJIJ BNA AMJILT 2017-10-03
Иргэн:amjilt zaluusaaa 2017-10-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?