АГУЭРО 21 ХОНОГИЙН ДАРАА ТОГЛОЛТОНДОО ЭРГЭН ОРНО

2017-10-06  

Амстердам хотод болсон Колумбын дуучны концертийг үзэх гэж яваад автын осолд орсон Манчестер Сити багийн гол довтлогч Агуэро эмчилгээндээ оржээ. Сууж явсан такси нь буруу эргэж, шон мөргөснөөс түүний хавирга хугарсан байна. Бүсээ бүсэлсэн явсан нь түүний гэмтэл хөнгөн өнгөрөхөд нөлөөлсөн тухай шинжээчид дүгнэлтэндээ бичжээ.

Санасныг бодоход, түгшиж байсан шиг хүнд гэмтэл аваагүй аж. Хавирга нь 3-4 долоо хоногийн дотор бүрэн эдгэрнэ гэж эмч нар хэлж байна. Гэмтэл авсан учир Челситэй хийсэн тоглолтыг өнжсөн. Мөн дэлхийн аваргад шалгарах хэсгийн тоглолтонд Аргентиний шигшээ багт тоглохоо ч өнжихээс өөр аргагүй болсон байна. Гэхдээ 21 хоногийн дараа Премьер Лигийн тоглолтондоо эргэн орно гэж эмч нар нь мэдээллээ. Манчестер Ситигийн довтолгоон дахин хүчирхэгжих нь.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
тамир:Айхтар осол байна. Амьд үлдсэнд нь баярлая. Тоглолтыг нь тэсэн ядан хүлээе 2017-10-06
Zochin:ee burhan mini demjdeg toglogch maani bn sh dee.Burhan chamaig iveejee 2017-10-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?