АНГЛИЙН ШИГШЭЭ БАГ ДАШТ-ИЙГ ЗОРИХ ЭРХЭЭ АВЛАА

2017-10-06  

2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Тэмцээний “F” хэсэгт багтсан “Гурван арслан”-ууд “Уэмбли” цэнгэлдэхдээ Слованийг хүлээн авсан юм. Тэд хожсон тохиолдолд дэлхийн аваргын эрхээ авах байсан. Тоглолтын эхнээс талбайн эзэд илүү тоглолт үзүүлж Рахым Стерлинг, Жордан Хендерсон нар аюултай довтолгоо хийж байсан ч нэгдүгээр үе хуурай тэнцээгээр өндөрлөсөн. 

Шийдвэрлэх үед Словани нягт хамгаалсан тоглолт үзүүлж байсан юм. Харин энэ тоглолтод анх удаагаа ахлагчийн туузтай талбайд гарсан Харри Кейн нэмэлт цагийн 92 дох минутанд Кайл Уолкерын дамжуулалтаар хожлын гоол оруулсан.

Ийнхүү 1966 оны дэлхийн аварга Английн шигшээ баг есөн тоглолтоос долоон хожил, хоёр тэнцээ авч Дэлхйн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Энэ хэсгийн дэд байрт Шотланд 17 оноотой бичигдэж байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга