ХОВД АЙМГИЙН ДЭВЖЭЭНИЙ НАМРЫН УЛИРЛЫН НЭЭЛТИЙН БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЭВ

2017-10-09  

Ховд аймгийн "Ховд" дэвжээний үндэсний бөхийн бэлтгэлийн 2017-2018 оны нээлтийн барилдааныг 10 сарын 05-нд "Хилчин" спорт хорооны зааланд зохион байгуулжээ. Барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай, аймгийн арслан Б.Тайван, Д.Бадамгарав, Ш.Мөнх-Од, Ц.Адъяа, аймгийн харцага Б.Анхжаргал, Г.Энхбилэг, аймгийн начин Б.Энхбат, Б.Отгонцоож, Ц.Заяатүшиг нарын тэргүүтэй 32 бөх барилдсанаас Зэрэг сумын харьяат "Алдар" спорт хороо, "Монтед констракшн" ХХК-ийн бөх Монгол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Буянт сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ, "Их Монгол" сан, "Од" группийн бөх Монгол улсын харцага Оргихын Хангай үзүүрлэсэн байна.

Их шөвөгт Булган сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Торгон нутаг" сангийн бөх аймгийн арслан Доржсүрэнгийн Бадамгарав, Манхан сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 311-р анги, "Бүтэн бүрмэл" ХХК-ийн бөх аймгийн арслан Шараагийн Мөнх-Од нар шалгарчээ.  Бөхийн барилдааны бай шагналыг УИХ-ын гишүүн, Ховд бөхийн дэвжээний тэргүүн Б.Пүрэвдорж ивээн тэтгэсэн дэмжлэг үзүүлжээ.

Гурвын даваа

1. У.х Б.Бат-Өлзий- а.х Б.Анхжаргал

2. У.х О.Хангай- с.з Ц.Төмөрцоож

3. А.а Б.Тайван- а.а Д.Бадамгарав

4. А.а Ш.Мөнх-Од- а.а Ц.Адъяа

Дөрвийн даваа

1. У.х Б.Бат-Өлзий- а.а Ш.Мөнх-Од

2. У.х О.Хангай- а.а Д.Бадамгарав

Тавын даваа

1. У.х Б.Бат-Өлзий- у.х О.Хангай

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?