ЗОХИОЛЧ Д.СЭНГЭЭГИЙН ХӨШӨӨГ ТӨРСӨН НУТАГТ НЬ БОСГОЛОО

2017-10-09  

Төрийн хошой шагналт зохиолч Дашзэвэгийн Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ойгоор төрсөн нутагт нь хүрэл хөшөө босгож нээлээ. "Тагтаа" шүлгийг хүн бүр цээжилж өссөн, "Хөрсөн доор нь эрдэнээр арвин, Хүний хэрэгцээ цөм багтсан..." гээд "Эх орон" дууг нь мэднэ, "Аюуш" тууж, "Өвгөн партизаны яриа" байна. Москвад Горькийн сургууль төгсөөд, Монголын Зохиолчдын Хорооны даргаар ажиллаж байсан гээд Сэнгээ зохиолч арвин намтартай. Зохиолч З.Баттулга, сэтгүүлч И.Гүрринчен нар энэ сумынх. Хоёулаа манай Дарханд ажиллаж бүтээж байсан. Зохиолч Д.Мягмарыг энд төрснөөр заримдаа бичсэн байх боловч Баруунбүрэн сумынх гэцгээдэг. 

Зохиолчийн хөшөөг уран барималч Р.Энхтайван урлажээ. Тэр энэ нутгийнх. Хөшөөний нээлтэд Ардын уран зохиолч Б.Бааст, Соёлын Гавъяат зүтгэлтэн зохиолч Х.Зандраабайдий хоёр ирж оролцон дурсамжаа хуваалцлаа. Сэнгээг сайн мэдэх цөөхөн ахмадын хоёр нь энэ. Зохиолчийн ойг тэмдэглэж, хөшөөг нь босгох үйлсийг нутгийн уугуул академич Л.Болд санаачилж Нутгийн Зөвлөлийн дарга Г.Занданхүү, "Монгол Дээвэр" Барилгын компаний захирал Д.Алтангэрэл нар тэргүүлэн өрнүүлжээ. Хөшөөг нээхэд Чех улсад амьдардаг зохиолчийн хүү С.Эрдэмбилэг, ач хүү Э.Манлайн хамт ирж оролцлоо. "Тагтаа" дуугаар нь Ардын жүжигчин Ч.Мөнхшүр ая өргөж зочин гийчид нутгийнхан түрэн дууллаа.

 

 

Ө.РАГЧААСҮРЭН / ДАРХАН-УУЛ АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ганаа:Ямар сайхан хөшөө вэ? 2017-10-10
Дорж: Авьяастайгааё гадна, авьяасыг илрүүлэгч байсан гэдэг, Сэнгээъзохиолч 2017-10-10
зочин:ким ир сений хөшөө юмуу 2017-10-10
Төстэй мэдээ
2017 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ХОВД АЙМАГТ 10-Р САРЫН 1-17-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАЖ ДУУСЛАА
ДЭЛХИЙН ЦАГААН ТАЯГТНЫ ӨДӨР” БУЮУ ХАРААГҮЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЛОО
“ЯЗГУУР УРЛАГЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ЗАЛГАМЖЛАГЧ ХҮҮХДҮҮД” ЯЗГУУР УРЛАГЫН НААДАМ 5 ТӨРЛӨӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС “ЦУСНЫ САЛБАР ТӨВ”-Д 580 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ
ХОВД АЙМГИЙН ДӨРГӨН СУМЫН МАЛЧДЫН ХУВЬД ХУДАГ УСНЫ ХҮРЭЛЦЭЭ МУУ БАЙНА
ҮНДЭСНИЙ МОД ТАРИХ ӨДРӨӨР ХОВДЧУУД УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР 8500 ГАРУЙ МОД ТАРЬЖЭЭ
БУГАТ СУМЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ СУРГУУЛИЛТАД 350 ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦОВ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ 68.6 ХУВЬТАЙ БАЙНА
ХОВД АЙМАГ 10 САРЫН 1 БАЙДЛААР 62,6 МЯНГАН ТОНН БАЙГАЛИЙН ХАДЛАН БЭЛТГЭСЭН ДҮНТЭЙ БАЙНА
ХОВД АЙМГИЙН БАГШ НАР МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЗАСГИЙН ГАЗРЫГ ДАН УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР БҮРДҮҮЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ ?