Нүүр   /  

Жаргалант сум хүртэлх сайжруулсан шороон замын ажил 50 хувьтай байна

2020-06-30  

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Дээд Цэцүүхийн амнаас сумын төв хүртэлх сайжруулсан шороон замын ажил 50 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27 километр замын ажлыг "Хөвсгөл зам" ХХК 60 гаруй ажилтан, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна. Энэхүү замыг сайжруулснаар Завхан аймгийн Их-Уул сум болон Улаанбаатар хотын чиглэлд зорчих Солонготын даваатай холбогдож байгаа юм. 

Өөрөөр хэлбэл 27 километр замыг сайжруулж Улаанбаатар хот орох хатуу хучилттай замтай шууд холбож байгаа аж. Мөн тус сум орон нутгийн төсвийн 16,3 сая төгрөгөөр 1 дүгээр багт хоёр чиглэлд орон нутгийн чанартай зам арчлах, засварлах ажил гүйцэтгэж байгаа гэдгийг Жаргалант сумын Засаг дарга И.Найманжин мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?