ИСЛАНДЫН БАГ АНХ УДААГАА ДАШТ-НД ТООСОО ӨРГӨНӨ

2017-10-10  

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Тэмцээний “I” хэсэгт багтсан Исланд болон Косовагийн багуудын тоглолт Рехавик цэнгэлдэхэд явагдсан юм.

Тоглолтын нэгдүгээр үеийн 40 дэх минутанд Исландын багийн хагас хамгаалагч Гилфи Сигурдсон гоолдож багтаа тэргүүлэл авчирсан.

Шийдвэрлэх хоёрдугаар үеийн 68 дах минутанд Сигурдсоны дамжуулалтаар Берг Гудмундсон гоол оруулж багаа хожилд хөтөлсөн байна. Ийнхүү 335 мянган хүн амтай Исланд улсын шигшээ баг 10 тоглолтоос долоон хожил нэг тэнцээ, хоёр хожигдол авч 22 оноотойгоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцох эрхээ авч байгаа юм.

Тэд 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож Английн багийг хожиж шилдэг наймд үлдэж байсан. “I” хэсгийг Исланд тэргүүлсэн бол Хорват 20 оноотой, Украйн 17 оноотой удаалсан юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?