МЕССИ ХЕТРИК ХИЙЖ БАГАА ДАШТ-РҮҮ ХӨТӨЛЛӨӨ

2017-10-11  

Ирэх онд Оросод зохиогдох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.

Энэ удаа Өмнөд Америкийн бүсээс Аргентиний шигшээ Экуадорын багийн талбайд зочилж тоглосон юм. Зөвхөн хожсон тохиолдолд л ДАШТ-ний эрхээ авах байсан Мессигийн баг эхний минутанд л хамгаалалтандаа алдаа гаргаж Ибарра гоол оруулсан. Гэхдээ Экуадорын багийн тэргүүлэл тийм ч удаан үргэлжилсэнгүй 12 дахь минутанд Лионел Месси гоолдож тэнцүүлсэн бол 20 дахь минутанд дахин гоол оруулж багтаа тэргүүлэл авчирсан.

Эхний үе энэ үр дүнгээр өндөрлөж шийдвэрлэх хоёрдугаар үеийн 62 дахь минутанд Месси энэ тоглолтын гурав дахь гоолоо оруулж багаа дэлхийн аваргад хөтөлсөн юм. Энэ өдөр Бразил Чилийг 3:0-ээр Урагвай Боливыг 4:2-оор, Венсуэль Парагвайг 1:0-ээр буулгаж авсан байна.

Өмнөд Америкийн бүсийг Бразилийн баг 18 тоглолтоос 41 оноо авч тэргүүлсэн бол Урагвай 31, Аргентин 28, Колумб 27 удаалж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Харин 27 оноотой Колумб Шинэ Зеландын багтай тоглож хожсон тохиолдолд ДАШТ-нд оролцох бол Алексис Санчес, Артура Видал нараар ахлуулсан Чили энэ удаагийн тэмцээнийг зурагтаар үзэхээр болж байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?