“ИХ НҮҮДЭЛ” ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2017-10-14  

Өнөөдөр Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ. Тэмцээнд Ерөнхий боловсрын 16 сургуулийн сурагчид оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөж байна. Сурагч багачуудыг шатрын спортоор хичээллүүлэх, оюуны ур чадварыг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх зорилготой тус тэмцээний эхний хоёр байрт шалгарсан сурагч нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээнд оролцох эрхээ авах юм. 

2017 онд Хан-Уулчуудын хувьд түүхэн үйл явдал тохиож буйг зохион байгуулагч Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга хатагтай Н.Мэндбаяр онцлон хэлсэн юм. Учир нь энэ дүүрэгт харьяалагддаг “Дагшаахүү” шатрын клубээс Монголын анхны өсвөрийн эрэгтэй Дэлхийн аварга төрсөн билээ. Уг тэмцээнийг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэс, боловсролын хэлтэс, МШХ-той хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхий шүүгчээр ОУ-ын шүүгч Р.Бат-Амгалан ажиллаж байна.

 

 

Эх сурвалж : Монголын шатрын холбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?