АХМАДЫН БӨХЧҮҮД ПЛОВДИВИЙН ДЭВЖЭЭНЭЭС ДӨРВӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-10-16  

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ энэ сарын 10-15-нд Болгарын Пловдив хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас 29 тамирчин оролцсоноос нэг алт, гурван хүрэл медаль хүртэв. “С” ангиллын 70 кг-ын жинд ОУХМ Хаянхирваагийн Нямдорж алтан медаль хүртэв. Тэрбээр ахмадын ДАШТ-д түрүүлсэн Монголын чөлөөт бөхийн тав дахь тамирчин болж байна. “В” ангиллын 130 кг-д спортын мастер Мөнхбаярын Улаанбаатар (өмнө нь М.Цанлиг нэртэй барилддаг байсан), “А” ангиллын 88 кг-д спортын мастер Батсайханы Идэрсайхан, 130 кг-д ОУХМ Баярсайханы Батжаргал нар хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн Архангай аймгийн Тариат сумын харьяат, улсын начин М.Улаанбаатар Пловдивийн дэвжээнээс хос медалийн эзэн боллоо. Тэрбээр сонгомол бөхийн “В” ангиллын 130 кг-ын жинд аварга болсон юм. Ирэх жилийн ДАШТ есдүгээр сарын 27-30-нд Македоны Скопи хотод болно.

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?