ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН 19-Р ИХ НААДАМ СОЧИ ХОТОД ЭХЭЛЛЭЭ

2017-10-16  

ОХУ-ын Сочи хотын Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн “Большой” ордонд дэлхийн оюутан, залуучуудын XIX их наадам өчигдөр эхэллээ. В.Путин наадмыг нээж хэлэхдээ  "Олон үндэстний төлөөлөл болсон залуус та бүхэн дэлхийд энх тайван, эв нэгдлийг цогцлоох, шинийг хийж бүтээх хүсэл нэгтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна" гэлээ.

Наадмын нээлтийн тоглолтыг өмнө нь хэд хэдэн олимпийн наадмын нээлтийг найруулж байсан Игорь Крутой, Алексей Сеченов нар дэглэсэн байна. Тэд байгаль экологи, ядуурал, боловсрол, шинжлэх ухаан гэх мэт хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудыг илтгэн харуулжээ. Манай улсаас салбар бүрийн шилдэг 50 залуу эх орноо төлөөлөн оролцож байна. 

https://www.1tv.ru/news/issue/2017-10-15/21:00#1 нээлтийн мэдээ

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?