ОХУ-ын Сочи хотын Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн “Большой” ордонд дэлхийн оюутан, залуучуудын XIX их наадам өчигдөр эхэллээ. В.Путин наадмыг нээж хэлэхдээ "Олон үндэстний төлөөлөл болсон залуус та бүхэн дэлхийд энх тайван, эв нэгдлийг цогцлоох, шинийг хийж бүтээх хүсэл нэгтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна" гэлээ.
Наадмын нээлтийн тоглолтыг өмнө нь хэд хэдэн олимпийн наадмын нээлтийг найруулж байсан Игорь Крутой, Алексей Сеченов нар дэглэсэн байна. Тэд байгаль экологи, ядуурал, боловсрол, шинжлэх ухаан гэх мэт хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудыг илтгэн харуулжээ. Манай улсаас салбар бүрийн шилдэг 50 залуу эх орноо төлөөлөн оролцож байна.
https://www.1tv.ru/news/issue/2017-10-15/21:00#1 нээлтийн мэдээ
Ц.БАТТУЯА