АЗИЙН 19 ХҮРТЭЛХ НАСНЫ АШТ-НИЙ УРЬДЧИЛСАН ШАТАНД МУ-ЫН ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГ ӨРСӨЛДӨНӨ

2017-10-18  

Ирэх сарын 04-08-ны хооронд Азийн 19 хүртэлх насны АШТ-ний урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол улсын залуучуудын шигшээ багийн бэлтгэл хангагдсаар байна.

З.Баттулга дасгалжуулагчаар удирдуулсан 19 хүртэлх насны шигшээ баг Азийн тэмцээний бэлтгэлийн хүрээнд урд хөршид гурван нөхөрсөг тоглолт хийхээр боллоо. Манай шигшээ Хөх хотод гурван нөхөрсөг тоглолтод оролцохоор өнөөдөр 17:00 цагаас эх орноосоо мордоно.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд Унгарын “Пушкаш академ”-д суралцаж буй Г.Ганбаяр, А.Дөлгөөн өнгөрсөн жил суралцаад ирсэн О.Хантэнгэр нар багтаад байгаа. Мөн Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд болох “Хүрхрээ үндэсний лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн багуудад тоглодог авьяаслаг залуу тоглогчид эх орныхоо шигшээ багийн нэг хэсэг болсон. Манай шигшээ Азийн 19 хүртэлх насны АШТ-ийн эрхийн төлөө Япон, Тайланд, Сингапур гэсэн хүчирхэг багуудтай 11 сарын 04-08-нд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд хүч үзнэ.

19 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүн:

А.Мэндбаяр /Дэрэн/ 
Э.Эрдэнэбаяр /Эф Си Улаанбаатар/ 
Д.Цэнджав /Гоёо Эф Си/

Д.Билгүүн /Дэрэн/
О.Даваадэлгэр /Дэрэн/
А.Дөлгөөн /Пушкаш академи/
Т.Хаш-Эрдэнэ /Дэрэн/
С.Жамбалбавуу /ДМЮ/
М.Нямдаваа /Дэрэн/
Б.Батмөнх /Дэрэн/
П.Билэгжаргал /Улаанбаатарын Мазаалайнууд/
Б.Гарамбазар /Арвис/
О.Хантэнгэр /Эф Си Улаанбаатар/
М.Жансерик /Дэрэн/
Г.Анхбаяр /Эрчим/
Г.Ганбаяр /Пушкаш академи/
Б.Эрдэнэ-Ундрах /Монголын тэмүүлэл/
Б.Балжинням /Хоромхон/
Ц.Баасанжав /Дэрэн/
Э.Өнө-Эрдэнэ /Дэрэн/
А.Есөнхүсэл /ДМЮ/
Ч.Шинэзуун /Эрчим/
Г.Бат-Оргил /Дэрэн/

Ахлах дасгалжуулагч: З.Баттулга
Туслах дасгалжуулагч: Д.Батнасан
Хаалгачийн дасгалжуулагч: Г.Дэлгэрдалай
Багийн эмч: Масатоши Нишикидо

 

 

Эх сурвалж : МХБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?