“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”, “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭЭДЛЭГЧ ӨРХ, ИРГЭН” ШАЛГАРУУЛНА

2017-10-19  

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд дүүргийн хэмжээнд 1-р шатны шалгаруулалтыг зохион байгуулж,  шалгарсан байгууллага, өрх, иргэдийн ирүүлсэн үндсэн материалд 2-р шатны үнэлгээ хийж, өрх, иргэдийн амьдардаг гэр, байр сууц, ажлын байранд газар дээр нь очиж танилцах, тэдэнтэй ярилцлага хийх, мэдлэг сорих шалгалт авах  замаар сонгон шалгаруулдаг уламжлалтай.

Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг 4 бүлэг, Эрүүл мэндийг дээдлэгч өрхийг 2 бүлэг 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн бол, Эрүүл мэндийг дээдлэгч иргэнийг шалгаруулах болзол журамд  заасны дагуу Эрүүл мэндийн 1-2 бүлэгт хамрагдсан, гэр бүл төлөвлөлт, эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, эрүүл мэндийн чиглэлээр нийгэм хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, эрүүл хооллолт идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэхчилэн 15 шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?