МУБИС-Д ХӨЛБӨМБӨГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АНГИ НЭЭГДЛЭЭ

2017-10-19  

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч 2017 оныг “Дасгалжуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хийж буй олон ажлын нэг чухал нь өнөөдөр биеллээ оллоо. Тодруулбал Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн, Биеийн Тамирын Сургуульд бакалаврын зэрэг олгох “Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн анги” нээлтээ хийлээ. Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангид суралцаж буй 20 оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг Монгол, Хятадын Хөлбөмбөгийн Холбооны байгуулсан санамж бичгийн хүрээнд хөнгөлж байгаа. Мөн оюутнуудын анги танхимыг МХБХ хөлбөмбөгийн орчин бүрдүүлэн, тохижуулаад байна.

МХБХ-оос оюутнуудынхаа сургалтын чанарт анхаарч гурван талт гэрээ байгуулан, чадварлаг боловсон хүчин болох тал дээр ажиллаж байна. Хөлбөмбөгийн дасгалжуулагчийн ангийн нээлтэд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Ө.Шижир болон МУБИС-ийн БТС-ийн захирал Г.Энхсайхан, МУБИС-ийн Сургалт, МУБИС-ийн БТС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Д.Энэбиш нар оролцлоо. Дасгалжуулагчийн бие даасан анхны ангийн оюутнууд, багш сурган хүмүүжүүлэгч нарт амжилт хүсье.

 

 

ЭХ СУРВАЛЖ : МХБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?