ФИБА 3Х3 НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛД

2017-10-19  

Ерөнхий зохион байгуулагч: FIBA 3X3, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо

2017 оны 10 сарын 27, 28, 29-ны Crucus Event Hall-д болно. Тэмцээнд Ази тив болон далайн орнуудын нийт 15 улсын шигшээ баг оролцоно. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох улс орнуудын нэрс : 

Япон, Хятад, Катар, Австрали, Шинэ Зеланд, Казакстан, Туркменистан, Киргизстан, Тайван, Малайз, Ливан, Энэтхэг Шри ланк, Бахрейн, Монгол гэсэн орнууд оролцоно.

Монгол улсын хувьд одоогоор ФИБА 3х3 Дэлхийн чансаад 34-р байранд ази тивдээ 4-р байранд эрэгтэй шигшээ баг дэлхийн чансаанд 32-р байранд эмэгтэй шигшээ баг дэлхийн чансаанд 60-р байранд тус тус эрэмбэтэй байна. Монгол улсын эрэгтэй шигшээ баг азийн аваргын баг А хэсэг Хятад Бахрейны шигшээ багуудтай багтсан бол эмэгтэй шигшээ баг “В” хэсэгт БНХАУ, Шри ланк гэсэн улсуудтай нэг хэсэгт багтсан юм.

Монголын шигшээ багуудын хэсгийн тоглолтын хуваарь

Эрэгтэй: 2017 оны 10 сарын 27-ны Баасан гарагт

                18:30 минутаас Монгол – Бахрейн

                20:05  минутаас Япон-Монгол

Эмэгтэй: 2017 оны 10 сарын 28-ны Бямба гарагт

                16:10 минутаас Монгол – БНХАУ

                17:55  минутаас Монгол – Шри Ланк

Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 10 сарын 27-ны өглөө  11 цагаас явагдана. Урьдчилсан шатны А хэсэгт Туркменистан Австрали Малайз “В” хэсэгт  Тайван, Ливан, Энэтхэг орны багууд өрсөлдөж хэсгийн тэргүүн баг азийн аваргын хэсэгт орж цааш өрсөлдөнө. Тус азийн аваргыг дэлхийн 144 оронд Монгол орноос шууд дамжуулан үзүүлнэ.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?