Английн хөлбөмбөг сэргэжээ. Манчестер Юнайтед, Манчестер Сити, Ливерпүүл, Тоттенхем, Челси багуудын ялалт үргэлжилсээр. Манчестер Сити 2:1 Наполи, Бенфика 0:1 Манчестер Юнайтед, Марибор 0:7 Ливерпүүл, Реал Мадрид 1:1 Тоттенхем гэдэг тоон үзүүлэлт Английн баг хэр хүчирхэг болсныг бэлхнээ илтгэнэ. Мэргэжилтнүүд энэ улирлын Аваргуудын Лигт Английн баг өндөр амжилт үзүүлнэ гэдэг судалгааг ч гаргаж ирэв. Мэдээж Испанийн Реал, Барселона хоёрыг тооцооноос хасаж болохгүй. Дээр нь Германы аварга Байер Мюнхенийг 3:0, Голландын аварга Андерлехтийг 4:0 -ээр нутагт нь бутниргэсэн Францын Парис Сан Жермэн багийг нэрлэж байна. Монако-гийн Мбатбе, Барселона-гийн Неймар нараар довтолгоогоо хүчирхэгжүүлж чадсан Парис Сан Жермэн Аваргуудын Лигийн цомыг өргөж зогсоход хэн ч гайхахгүй.