ОВЧАРОВ : ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛНО ГЭДЭГ БОДОЛ МИНИЙ МӨРӨӨДӨЛД Ч БАГТАЖ БАЙГААГҮЙ

2017-10-24  

Европын холбооны төв штаб байрладаг Бельги улсын Лииж хотод болж өнгөрсөн Ширээний Теннисний Дэлхийн цомын аварга европчуудын ялалтаар өндөрлөснийг Буба дэлгэрэнгүй бичжээ. Сүүлийн долоон жилийн түүхэнд анх удаа Хятад теннисчин финалд үлдсэнгүй. Тэр тусмаа 2016 оны Риогийн олимпийн аварга, 2017 оны дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Ма Лонг финалд шалгарсангүй. Германы домогт теннисчин 36 настай Тимо Болл түүний замыг хөндөлсөв. 1:3 харьцаагаар хожигдож яваад, дараалан 3 хожиж, 4:3 харьцаагаар Ма Лонг буулгаж авсан нь энэ удаагийн дэлхийн цомын аваргад Герман теннисчин түрүүлэх замыг зассан.

-Тимо бол гайхалтай тоглогч. Тэр дөрөвний нэг болон хагас шигшээд хятадын тамирчидтай дараалан тоглохдоо хамаг хүчээ барсан нь анзаарагдсан. Тэр хөнгөхөн авчих бөмбөгөндөө хүртэл хүрч чадахгүй байсан. Миний аварга болсонд нутаг нэгт, баг нэгт Тимо Боллын байгуулсан гавьяа бий гэж харж байна. Ялангуяа дийлдэшгүй аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Ма лонг хожсон нь миний аваргад хүрэх замыг зассан. Дэлхийн цомын аварга болчихно гэж бодож, мөрөөдөж байсангүй. Энэ хүсэл миний мөрөөдөлд ч байгаагүй. Би маш их аз жаргалтай байна. Миний гэр бүл бол миний амжилтын түлхүүр. Тэд намайг дэмжээгүй бол, үргэлж миний дэргэд байгаагүй бол би ийм амжилт үзүүлж чадахгүй байсан. Хурдхан шиг Герман луугаа буцаж, аав, ээж, гэр бүлтэйгээ аз жаргалаа хуваалцахыг яарч байна. Ингэж дэлхийд чансаагаа мэдрүүлсэн Германы Овчаров сэтгэгдлээсээ хуваалцав. Тэр финалын тоглолтонд нутаг нэгт Тимо Боллыг 4:2-оор хожиж 2017 оны цомын аварга болж, Хятадын тамирчдыг ардаа орхив. Тэр олимпын 3 хүрэл, нэг мөнгөн медалиа дэлхийн цомын аваргын алтан медалиар баяжууллаа. Дмитрий Овчаров бол Украйн гарал үүсэлтэй герман теннисчин. Түүний аав Михайл нь 1982 онд хуучин Зөвлөлт Холбоот Улсын ( Одоогийн ОХУ)-ийн ширээний теннисний аваргаар тодорч байсан теннисчин юм байна. 1988 онд Овчаровыг төрснөөс хойш нэг их удалгүй Герман улсад гэр бүлээрээ шилжин суурьшсан. Өөрийнхээ мэдлэг мэргэжил, цаг хугацааг хүүдээ бүхэлд нь зориулсан. Дээр нь Германы теннисний академийн сургалт нь ч Овчаровыг ийм амжилт өөд хөтөлсөн байна.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?