10-Р САРЫН 29 ТАРХИНЫ ХАРВАЛТТАЙ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦЭХ ӨДӨР

2017-10-24  

 Дэлхийн дахинд тархины харвалт нь мэдрэлийн эмгэг дундаас тахир дутуугийн байдалд хүргэх гол шалтгаан төдийгүй, жил бүр 26 сая хүн харвалтаас тахир дутуу болж, нийт нас баралтын хоёрдугаар байрыг, 6 секунд тутамд нэг хүн харвалтанд өртөжжилдээ 17 сая хүн тархинд цус харваж үүнээс 6.5 сая хүн нас барж байна. Манай улсад тархинд цус харвах тохиолдол нэмэгдэж нас баралтын шалтгааны 2 дугаарт орж байна. ДЭМБ-аас Монгол улсыг харвалтын тархалт өндөр орны тоонд оруулдаг.

Тархины харвалтын 90 хувь нь 10 эрсдэлт хүчин зүйлээс хамаарсан байдаг. Хүн амын дунд тархины харвалтанд хүргэдэг эдгээр хүчин зүйлүүд болох өөх тос, давс, архи тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ жил ирэх тутам амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөн хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдэж байна.

Дэлхий дахинд тархины харвалт бууруулахын тулд ДЭМБ-аас 2017 онд  тархины харвалтыг олон улсын өвчний мэдрэлийн өвчний ангилалд багтаан, урьдчилан сэргийлэлт, мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг чиглэл болгож Дэлхийн харвалтын байгууллагаас “Тархины цус харвалтаас сэргийлэх ямар шалтгаан танд байна вэ?” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалсан юм.  

Иймд бид ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, Монголын харвалт судлалын нийгэмлэг, Монголын Неврологийн нийгэмлэг, УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төв, ШУГТЭ-ийн Харвалтын төвтэй хамтран “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг 10 дугаар сарын 28-ны өдөр “Тархины цус харвалтаас сэргийлэх ямар шалтгаан танд байна вэ?” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөж гүйцэтгэж байна.

1.    Нийслэл, орон нутгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газар, төвийн эмч, яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдэд нарт “Тархинд цус харвах үеийн ухамсарт ухааны алдагдал, тархины үхлийн оношлогоо, эмчилгээний менежментийн талаар  орчин үеийн чиг хандлага” сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулж, хурц харвалт болсон даруйд авах арга хэмжээ, харвалтаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээллийг олгосон.

2.    УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЦТЭ-ийн эмч нар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 09:00-14:00 цагт иргэдэд зориулсан харвалтын эрсдэлт хүчин зүйлүүдийг тогтоох, мэдээлэл сурталчилгааны материал түгээх, цусны даралт үзэх аргачлалыг танилцуулах сургалт, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө өгнө.

3.    Монгол Улсын филармоны төв байранд 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10:00-13:00 цагт НЭМҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЦТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд зориулсан харвалтын эрсдэлт хүчин зүйлүүдийг тогтоох, биеийн жингийн индекс, харвалтаас сэргийлэхэд дасгал хөдөлгөөний ач холбогдолыг сурталчлах, мэдээлэл сурталчилгааны материал түгээх, цусны даралтаа өөрөө үзэх аргачлалыг танилцуулах сургалт, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулна.

 
 
ЭХ СУРВАЛЖ:НЭМҮТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?