ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГҮЙЦЭЖ ЧАДАХУЙЦ ЗОХИОМОЛ ЭЛГИЙГ БҮТЭЭЖЭЭ

2016-03-19  

Японы Йокогама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн гүйцэж чадахуйц хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн элгийг амжилттай ургуулж чадсан байна. Мэргэжилтнүүд уг элгийг дотор эрхтнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай телевизийн “Эн –Эйч-Кей” суваг мэдээлжээ. Ургуулан гаргаж авсан жижигхэн элэг нь яг л хүний элэг шиг хорт бодисыг маш үр дүнтэйгээр хоргүй болгож гадагшлуулдаг байна. Уг элгийг хүнд өвчтэй хүмүүсийн элэгний үйл ажиллагааг хангахын тулд шилжүүлэн суулгах бодолтой байгаа ажээ. Японы судлаачид ургуулсан элэгнийхээ клиникийн туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?