САГСАНБӨМБӨГИЙН 3Х3 ТӨРӨЛД МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ АНХ УДАА АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО

2017-10-30  

2020 оны Токиогийн зуны олимпийн наадамд туршилтаар орох болсон сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монголын баг тамирчид хүчирхэг өрсөлдөгч гэдгээ батлан харууллаа. Эх орондоо зохион байгуулагдсан хоёр дахь удаагийн тивийн аваргад эрэгтэй үндэсний шигшээ баг ганц ч хожигдолгүй дуусгаж, түүхэндээ анх удаа аваргалж байгаа юм. Тэд хэсэгтээ Ази тивийг чансаагаар тэргүүлэгч Япон болон Шри-Ланкийн шигшээ багуудыг хугацаанаас өмнө буюу онооны илт давуутайгаар буулган авсан. Нугалааны тоглолтод сагсан бөмбөгийн хөгжлөөр дээгүүр бичигддэг Тайваны шигшээг мөн л хугацаанаас нь өмнө 21-13 харьцаатай өвдөг шороодуулж, хагас шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөөх хариуцлагатай тоглолтыг далайн орнуудын хүчирхэг төлөөлөл Австралийн шигшээтэй хийж, үндсэн цагт 17-17 харьцаатай тэнцсэн. Дүрэм ёсоор нэмэлт цагт түрүүлж хоёр оноо авсан нь ялалт байгуулдаг.

Энэ үед Монголын тамирчид итгэл алдалгүй түрүүлж хоёр оноог авснаар аваргын төлөө тоглохоор шалгаран үлдсэн. Аваргын төлөө мөн л далайн орнуудыг чансаагаар тэргүүлэгч Шинэ Зеландын багтай тоглож, үндсэн цагт 19-14 харьцаатай буулган авснаар анх удаа Ази тивд аваргалж, түүхэнд нэрээ мөнхөлж чадсан юм. Шигшээд оноолт таарсан дээрх хоёр баг нь олимпийн наадамд оролцож байсан хүчирхэг төлөөлөл юм. Тэр дундаа олимпод тоглож байсан тоглогчид хүртэл байсан нь ямар хэмжээний багууд энэ удаагийн азийн аваргад ирсэнийг нь харуулж байна.

Тэдний эсрэг эх орноо төлөөлөн тоглосон UB Garuda багийн Дэлгэрням, Цэнгүүнбаяр, Дөлгөөн, Цэрэнбаатар нар тун жигд сайн тоглолтыг үзүүлсэн. Хамгаалалт довтолгоо гээд өөлөх зүйл байсангүй. Улмаар наадмын үнэ цэнэтэй тоглогчоор ОУХМ Дөлгөөн нэрлэгдлээ. Түүний хувьд багаа оноо авалтаар тэргүүлээд зогсохгүй хоёр дахь боломж, цэвэрлэгээний үүргийг тун сайн гүйцэтгэсэн. Мөн Австралийн Лукас Баркер, Шинэ Зеландийн Алонзо Бартон нарын хамтаар Ази тивийн билэгдлийн багт нэрлэгдсэн юм.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?