“Өдөр бүр нэг ширхэг алим идэж байх юм бол эмчид үзүүлэх хэрэг гарахгүй” хэмээн ярьдаг. Тэгвэл алимд их хэмжээний кали, нүүрс ус, кальци агуулагддаг. Алимны шүүсэнд (алимны жингийн 83%) глюкоз, фруктоз, сахароз их хэмжээгээр агуулагдахаас гадна төрөл бүрийн органик хүчил байдаг. Мөн А, В, С аминдэмүүд, минерал бодисууд, пектин, эслэг, бага хэмжээний уураг, тос ч бий. Үрэнд нь хүний өдрийн хэрэгцээг хангахуйц хэмжээний йод байдаг учраас алимыг үртэй нь хамт идэхэд сайн.
Тухайлбал :
Чихэрлэг сортын алим цус багадахад сайн, жигнэсэн алим өтгөн хатдаг хүнд тус болно.
Алимыг илүүдэл жинтэй хүмүүс жингээ хасахад үр дүнтэй байдаг.
Алим нь бөөр цөсний чулуунд цөс ялгаралтыг нэмэгдүүлэхээс гадна ханиалга зөөллөхөд үр дүнтэй.
Бөөр давсагны чулуу хайлуулахын тулд хатааж нунтагласан алимны хальсийг хэрэглэдэг.
Алимны шүүс хоол боловсруулалтыг сайжруулдаг бөгөөд шээс хөөх, бие организмаас илүүдэл өөх тосыг гадагшлуулах үйлчилгээтэй.
Алимны хальсаар өдөр бүр нүүрээ арчиж байвал арьс хөгшрөх хугацааг нэлээд цаашлуулдаг.
Алимыг чанаж уувал хөхүүл ханиадыг дарж өгнө.
Бөөрний ажиллагааг дэмжинэ, цусны даралтыг бууруулна, склероз, подагр, элэгний өвчнүүдийг эмнэнэ.
Алим бас нүдний харааг сайжруулах, арьс, үс, хумс зэргийг эрүүлжүүлэх, хүнсэн дэх төмрийг биед шингэхэд тусалж цусан дахь гемоглобины хэмжээг хэвийн болгож өгөх зэргээр ашиг тусаа өгдөг жимсгэнэ билээ.
Ц. ХИШГЭЭ