ТИВИЙН АВАРГУУДЫГ МҮОХ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-10-31  

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг амжилттай оролцож нутаг дээрээ аваргалсан билээ. Тэгвэл өнөөдөр багийн төрлөөр анх удаагаа Азийн аварга болж түүх бүтээсэн баг тамирчдыг МҮОХ-ны удирдах зөвлөл хүлээн авч баяр хүргэсэн юм.

Ингээд Үндэсний шигшээ багын дасгалжуулагч С.Тулгыг "Олимпийн Алдар" одонгоор шагнасан бөгөөд тамирчдад их ачааллын дараа сэргээх Vitargo уураг гардууллаа. Энэ үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ЕНБД Э.Бадар-Ууган нар монголын сагсчидаа дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Манай тамирчид энэхүү азийн аварга болсноор 2018 оны 6-р сард Филипин улсын Манила хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа билээ. Олимпийн хөтөлбөрт багтсан 3x3 төрөлд Монголын сагсчид цаашид амжилт гаргах боломж байгааг сүүлийн хоёр жилийн хугацаанд үзүүлсэн амжилтын цувралаас харж болно.

Тамирчиддаа хүлээн авч сэтгэлийн дэм өгсөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ЕНБД Э.Бадар-Ууган нарт нийт сагсчидын өмнөөс баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд МҮОХ-ны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?