“ТАЛЫН ХӨХ ЧОНОНУУД” ЭЭЛЖИТ СОРИЛТЫН ӨМНӨ

2017-11-01  

Ирэх сарын 4-8-ны хооронд Улаанбаатар хотод зохиогдох Азийн 19 хүртэлх насны АШТ-ний эрхийн төлөөх тэмцээнд Монголын залуучуудын шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базаасаар байна.

Япон, Тайланд, Сингапур гэсэн тивийнхээ шилдгүүдтэй хүч үзэхийн өмнө манай шигшээ урд хөршид 11 хоногийн хамтарсан бэлтгэлд хийгээд ирсэн. Урд хөршид хийсэн бэлтгэлийнхээ үеэр гурван нөхөрсөг тоглолтод оролцож, бүгдэд нь хожсон сайн формтой байгаа.

Ахлах дасгалжуулагч З.Баттулга дасгалжуулагч Монголын хөлбөмбөгийн дээд зэрэглэлийн тэмцээнүүд болох “Хүрхрээ үндэсний лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т оролцдог авьяаслаг залуусаар 19 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлсэн. Тэдгээр тоглогчид дунд 23 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн 23 хүртэлх насны АШТ-ний эрхийн төлөөх тэмцээнд оролцсон туршлагатай залуус ч бий.

Манай шигшээ багтай нэг хэсэгт таарсан Япон, Тайланд улсын багууд өчигдөр Монголд ирж, бэлтгэлээ эхэлсэн бол Сингапур улсын залуучуудын шигшээ баг ирэх сарын 1-нд Улаанбаатар хотноо газардана. Азийн 19 хүртэлх насны АШТ-ний эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн тоглолтууд 11 сарын 4-8-ны хооронд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно. Хөлбөмбөг сонирхогч та бүхэн өргөнөөр ирж, шигшээ багаа дэмжээрэй. 

 

 

Эх сурвалж : МХБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?