ӨСВӨР ҮЕИЙН БӨХЧҮҮД ХӨХ ХОТООС ТАВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ

2017-11-01  

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн аравдугаар сарын 26-28-нд болж, Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван орны тамирчид өрсөлдөв.

Манай улсаас Налайх дүүргийн БТСГ-ын дарга Д.Мөнхбаярын удирдлага дор Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн”, 73 дугаар сургуулийн тус бүр дөрөв, нийт найман тамирчин хүч үзсэнээс нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, охидын 70 кг-ын жинд Б.Намуунзаяа алт, хөвгүүдийн 58 кг-д Б.Буд, 65 кг-д Мөнх-Эрдэнэ, охидын 46 кг-д Сайнбат нар мөнгө, 46 кг-д Азжаргал хүрэл медаль хүртсэн байна. БНХАУ-ын олон мужаас тамирчид Хөх хотод ирж оролцсон бөгөөд Монголын баг 16 байгууллагаас багийн дүнгээр аман хүзүүдэв.

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?